Францын үүлдэр
Франциас Монбельярд үүлдрийн өсвөр үнээг агаарын болон газрын тээврээр импортлов — цаашдын бүхий л ажлын суурь тавигдав.
Нүүдэлчин Агро Ферм ХХК · 2015 оноос
«Сайн сайхны дээд, сааль сүүний дээж»
Монголын кластер сүүний фермийн анхдагч — Төв аймгийн дөрвөн кластер фермд 1,620 үнээ маллаж, эрүүл, аюулгүй, өндөр чанартай сүүг үндэсний үйлдвэрлэлд нийлүүлж байна.
Нүүдэлчин Агро Ферм ХХК нь 2015 оноос Монголын сүүний салбарыг шинэчлэх, дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх кластер өрхийн фермийн аж ахуйг хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан үндэсний бие даасан компани юм. Бид 2017 онд Монголын анхны 400 үнээний кластер сүүний фермийг нээж, 10 малчин өрхийг нэг тогтвортой системд нэгтгэсэн. Түүнээс хойш Төв аймгийн Аргалант, Баянхангай, Баян сумдад гурван кластерыг амжилттай хэрэгжүүлж, Францаас 450 гаруй Монбелиард үхэр импортолж, Төв аймгийн Угтаалцайдам суманд 600 үнээний цогцолбор кластерын ногоон фермийг барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид фермийн аж ахуйгаа байгальд ээлтэй ногоон эрчим хүчээр хангаж, малын бууц шивхийг эрчим хүч, органик бордоо болгох чиглэлд ажиллаж байна.
Фермийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, тэдгээрийн нөөцийг нэгтгэн, мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, фермийн цогц үйлчилгээ үзүүлэгч үндэсний компани байх.
Хөдөөгийн хөгжлийн шийдэл — эх орондоо эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ.
Эрүүл, аюулгүй, өндөр чанартай түүхий эд үйлдвэрлэн нийтийн эрүүл мэндийг хамгаалж, Монголын сүүний салбарыг олон улсын түвшинд хүргэх.
Франциас Монбельярд үүлдрийн өсвөр үнээг агаарын болон газрын тээврээр импортлов — цаашдын бүхий л ажлын суурь тавигдав.
Нүүдэлчин Агро Ферм ХХК нь кластер өрхийн фермийн аж ахуйг хөгжүүлэн Монголын сүүний салбарыг шинэчлэх, дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой үндэсний бие даасан компани болон байгуулагдав.
Захирал Ж.Баттөгс Монголын эдийн засгийн чуулган дээр экспортыг нэмэгдүүлэх богино болон урт хугацааны шийдлийн талаар илтгэл тавив.
Төв аймгийн Баяндэлгэр суманд Монголын анхны 400 үнээний кластер сүүний ферм нээгдэв — 10 малчин өрх, тус бүр 40 үнээ.
Франц–Монголын мал аж ахуйн хамтын ажиллагааны семинар; нэмэлт импортоор Монбельярд үнээ 450+ болов. Хоёр дахь кластер ферм — Аргалант суманд 480 үнээ.
Төв аймгийн Баянхангай суманд 240 үнээний кластер ферм байгуулагдав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугаар сарын 10-нд «Хүнсний хангамж, аюулгүй байдал» үндэсний хөдөлгөөний хүрээнд манай үйл ажиллагаатай танилцав.
500 үнээний Баян кластер — өнөөг хүртэлх хамгийн том нь — нэгдэж, Хятадаас 400 Холштейн үхэр импортлов. Энэ нь Монголд анх удаа.
Угтаалцайдам суманд 600 үнээний цогцолбор кластерын ногоон ферм ашиглалтад орно — компанийн түүхэн дэх хамгийн том төсөл бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг анхнаас нь тооцож төлөвлөсөн анхны ферм.
Зорилт: 1,000 цэвэр үүлдрийн үнээ импортолж, төрийн дэмжлэгтэйгээр үндэсний шилмэл сүрэг бүрдүүлэх.
Дараагийн алхам бол фермүүдээ сэргээгдэх эрчим хүчээр хангах явдал. Малын бууц шивхийг эрчим хүч, органик бордоо болгож, тэжээлийн талбайд нь шимийг нь буцааж, тал нутгаа байсан хэвээр нь үлдээхийн төлөө ажиллаж байна.
Малын бууц шивхийг боловсруулж, фермийн өөрийн хэрэгцээний сэргээгдэх эрчим хүч болгон ашиглах төслийг хамтдаа шийднэ.
Үхрийн шивхийг боловсруулан органик бордоо үйлдвэрлэж, тэжээлийн талбай, доройтсон бэлчээрийг хамгаалах, сэргээх ногоон төсөл хэрэгжүүлнэ.
Угтаалцайдам төсөлд тэжээл, бордоо, тариаланд байгальд ээлтэй, дахин ашиглагдах, хаягдалгүй технологи нэвтрүүлж, органик баталгаажуулалтад хамрагдсан органик сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх онцлог төсөл болон хөгжинө.




Кластер ферм бүр 10 малчин өрхийг дундын дэд бүтэц, мал эмнэлгийн үйлчилгээ, баталгаат сүүний зах зээлээр нэгтгэдэг. Өрх бүр өөрийн 10 га газартай — 2 га-д ногоон байгууламж бүхий орон сууц, 8 га-г бэлчээр, тэжээлийн тариалалтад ашигладаг. Кластерууд жил бүр 4–5 сая литр сүүг дотоодын сүүний үйлдвэрүүдэд нийлүүлдэг.
Угтаалцайдам суманд 600 үнээний цогцолбор кластерын ногоон фермийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүч, органик бордоо, нэгдсэн саалтуур, тэжээлийн тариалалтыг цогцоор нь шийдсэн онцлог төсөл.
Тус төсөлд 20 үнээ, 40 үнээ, 100 үнээ эзэмшин төслийн оролцогч болох бүрэн боломжтой — цогцолбор кластерын фермийг хамтдаа бүтээцгээе.
Орчин үеийн сүүний фермийн төлөвлөлт, инженерчлэл, дэд бүтэц, тоног төхөөрөмж.
Бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын загвар, сүргийн менежмент, үйлдвэрлэлийн технологи.
Фермер, малчдад зориулсан мэргэжлийн болон дадлага сургалтын хөтөлбөрүүд.
Тэжээлийн жор, бэлчээрийн төлөвлөлт, сүргийн эрүүл мэндийн дэмжлэг.
Сүү цуглуулалт, хөргөлт, боловсруулах шугам, чанарын хяналт, стандарт.
Үйлдвэрлэлийг зах зээлтэй холбож, тогтвортой орлого бий болгоно.
Саалтуур, хөргөлтийн танк, тэжээгч болон фермийн иж бүрэн тоног төхөөрөмж.
Эрүүл, аюулгүй, өндөр чанартай түүхий сүү, боловсруулсан сүүн бүтээгдэхүүн.
Францын Монбельярд үүлдэр — жилд 8,520 кг сүү, уураг 3.50%, тослог 3.95%. Хятадаас импортолсон Холштейн үхэр, өндөр ашиг шимт хээлтэй өсвөр үнээ.
Малын эрдэст долоолуур.
2024 оны 12 дугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх «Хүнсний хангамж, аюулгүй байдал» үндэсний хөдөлгөөний хүрээнд Нүүдэлчин Агро Фермийн үйл ажиллагаатай танилцаж, компанийн амжилт, сүүний үйлдвэрлэл, өргөтгөлийн төлөвлөгөөний талаар мэдээлэл авав.
«Энэ урамшууллыг жилийн турш олгодог бол малчдын хоршоод үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хүчтэй түлхэц болно.»
«Сүү, махны чиглэлийн 1,000 цэвэр үүлдрийн үнээ импортолж, 2030 он гэхэд шилмэл сүрэг бүрдүүлэхэд төрийн дэмжлэг хүсэж байна.»
Б.Оргилын гэр бүл 2024 оноос манайтай хамтран фермерийн үйл ажиллагаа эрхэлж байна — 18 үнээтэй, өдөрт дунджаар 18 литр сүү борлуулдаг. Засгийн газрын литр тутамд 1,000 төгрөгийн сүүний урамшуулал фермерүүдэд ихээхэн дэмжлэг болдгийг Оргил онцолжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
«Хөдөөгийн хөгжлийн шийдэл»
Цома Оффис байр, 402 тоот, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол